Шийдэл · Smart Villa
Хаусын ухаалаг шийдэл — таны амьдралд тав тух
Aqara · Akubela · Akuvox-ийн нэгдсэн цогц ухаалаг систем. Өглөөнөөс шөнө хүртэл таныг дагалдан, гэр бүхэлдээ нэгдсэн нэг шийдэлд.
Цогц шийдэл
Хаусын бүх өрөөнд — нэгдсэн ухаалаг систем
Akubela ecosystem-ийг нэвтрүүлснээр тав тух, аюулгүй байдал, ухаалаг систем зэргийг нэг системээр (BelaHome апп эсвэл HyPanel) удирдаж чадна.
Ухаалаг хаусын нэг өдөр
Өглөөнөөс шөнө хүртэл — таны амьдралын тав тух шинэ түвшинд
Ухаалаг гэр гэдэг бол ганц төхөөрөмж биш — энэ бол өдөр тутмын амьдралын нэгэн хэсэг. Танай хаусын нэг өдөр Hunnu Smart-тай ийм байх болно.
Өглөө
06:30
Өглөө таныг угтана
Таныг сэрэх үед өрөөний хөшиг аажмаар нээгдэж, өглөөний дулаан нарны гэрэл өрөөг тань гэрэлтүүлнэ.
- Гэрэлтүүлэг таны өглөөний хэмнэлд тохируулан, нүдэнд зөөлөн, дулаан өнгөөр асна.
- Өрөөний температур болон агаар сэлгэлт хэдийнэ хамгийн тохиромжтой түвшиндээ бэлэн болсон байх бөгөөд танай хаус таныг шинэ өглөөд бэлтгэн халамжтайгаар угтана.
Ажилдаа гарах үед
08:15
Нэг товчоор — Бүх систем аюулгүй горимд
- Гэрээсээ гарахдаа ухаалаг панел дээр ердөө нэг товч дарахад л хангалттай. Бүх гэрэл унтарч, систем цахилгаан хэмнэлтийн горимд шилжинэ.
- Хаалга автоматаар цоожлогдож, аюулгүй байдлын мэдрэгчүүд идэвхжин, хяналтын камерууд бичлэг хийж эхэлнэ. Таныг эргэж иртэл гэр тань бүрэн хамгаалалтад үлдэнэ.
Гэртээ ирэх
18:00
Таныг халуун уур амьсгал угтана
- Хашаа, граж хаалгыг автоматаар нээнэ.
- Орчны гэрэлтүүлэг дулаахан уур амьсгал бүрдүүлэн асч, доторх температур таны дуртай хэмд тохируулагдсан байна.
- Гэртээ алхан ороход систем "Тавтай морил" горимыг идэвхжүүлж, таны дуртай ая, гэрэлтүүлэг таныг угтана.
Гал тогооны ажил
19:00
Ухаалаг гал тогоо — Таны хамгийн дотно туслах
- Гал тогооны тавцан болон ажлын хэсгийн LED гэрлүүд автоматаар асч, хоол хийх таатай орчныг бүрдүүлнэ. Энэ үед хий, утаа болон температур мэдрэгчүүд таны аюулгүй байдлыг нам гүмээр сахин хамгаалж байдаг.
- Хананд байрлах ухаалаг панелаар дуу хөгжмөө удирдаж, гэрлийн өнгийг өөрчлөх эсвэл шууд зочны өрөөний "Киноны горим"-ыг идэвхжүүлэх боломжтой.
Орой амралт
19:30
Киноны горим — Нэг товчоор бүрдэх агшин
- Хөшиг хаагдаж, орчны гэрэл бүдгэрэн, туслах гэрлүүд зөөлөн тусна. Танай зочны өрөө ердөө нэг агшинд хувийн кино театр болон хувирна.
- Дууны систем хамгийн төгс түвшинд тохируулагдаж, агаар сэлгэлт ямар ч чимээгүйгээр ажиллана. Гэр орон тань таны хүсэл сонирхолд зохицсон байх болно.
Унтлагын горим
22:30
Шөнийн нам гүм, гүн амралтын орчин
- Та "Сайн амраарай" горимыг идэвхжүүлснээр гэр тань бүхэлдээ амралтын байдалд шилжинэ. Шаардлагагүй бүх гэрэл унтарч, хөшиг хаагдан, өрөөний температур гүн нойрсоход хамгийн тохиромжтой хэмд хүрч буурна.
- Зөвхөн угаалгын өрөө, коридор зэрэг дамжин өнгөрөх хэсэгт ухаалаг мэдрэгчтэй, гэрэл ажиллах тул шөнө дунд боссон ч нүд гялбахгүй, тухтай байх болно.
Шөнө
23:00
Таныг тайван нойрсох үед ч хаус тань сонор сэрэмжтэй
- Байшингийн гадна талын хяналтын камерууд, хөдөлгөөн мэдрэгч болон дохиоллын системүүд шөнийн турш идэвхтэй ажиллана. Хэрэв хашаанд тань үл таних хүн ойртвол таны гар утсанд шууд мэдэгдэл очно.
- Шөнийн камерын бичлэгүүд үүлэн (Cloud) серверт автоматаар, найдвартай хадгалагдах тул та шаардлагатай үед бичлэгийг ч ухраан үзэх бүрэн боломжтой.
Өрөө бүрд
Хаусын өрөө бүрд тохирох ухаалаг шийдэл
Нэг гэртэй адил өрөө бүр өөрийн зориулалттай. Бидний шийдэл өрөө бүрийн онцлогт нийцсэн.
Орц гарц
Ухаалаг цоож, видео домофон, царай таних. Зочин хандалтын эрх, Граж болон хашааны хаалганы ухаалаг удирдлага.
Зочны өрөө
Ухаалаг горимууд — Кино, Зочин угтах, Уншлага, Амралт. Гэрэл, дуу, хөшиг, агаар бүгд нэг товчоор.
Гал тогоо
Ухаалаг гэрэлтүүлэг, утаа болон галын мэдрэгч, ухаалаг тогоо.
Унтлагын өрөө
Ор дэргэдэх ухаалаг дэлгэц, шөнийн горим, агаар сэлгэлт. Ухаалаг хөшиг, дууны систем, температурын тохируулга.
Угаалгын өрөө
Чийгшил, температурын хяналт, ухаалаг толин гэрэлтүүлэг. Ус алдалтын дохиолол, хамгаалалт.
Гадна талбай
Камерын хяналт, хөдөлгөөн мэдрэгч, орц гарцын автомат гэрэл, ухаалаг зогсоол.
Брэндүүд





Жишиг төсөл
Хийморь хотхон — вилла төсөл
Нэгдсэн хотхонд ухаалаг гэрийн иж бүрэн шийдлийг Aqara экосистемээр хэрэгжүүлэв.
Хөрөнгө оруулалт
Таны хаусын онцлогт тохирох багц
Жижиг 1-2 өрөөнөөс эхлээд бүхэл хаусны цогц шийдэл хүртэл — өөрийн төсөв, хэмжээнд тохирох сонголт.
B2C · Стандарт
Standard багц
Орц гарц, гэрэлтүүлэг, мэдрэгчүүд — Ухаалаг гэрийн үндсэн автоматжуулалт.
50% урьдчилгаа · 50% угсралтын дараа
Дэлгэрэнгүй харах →B2C · Премиум
Premium багц
Бүрэн сценари, дотуур харилцах, автомат хөшиг, ухаалаг гэр + аюулгүй байдлын систем.
30% урьдчилгаа · 70% угсралтын дараа
Дэлгэрэнгүй харах →Захиалгат
Хаусын цогц шийдэл
Бүхэл хаус, олон давхар, гадна талбай хүртэл. Захиалгат техникийн тооцоо.
Ажлын 7 хоногт хариу
Үнийн санал авах →★ Үзүүлэн танхим
Бодит шийдлийг өөрийн биеэр үзээрэй
Манай үзүүлэн танхимд Aqara, Akuvox, Akubela брэндийн ухаалаг шийдлүүдийг туршиж үзэх боломжтой. Ухаалаг горим ажиллаж байгаа байдлыг, гэрэлтүүлгийн өнгийг, ухаалаг цоожны үйлдлийг бодитоор мэдрээрэй.
Танай хаусыг ухаалаг болгох цаг ирлээ
24 цагт холбогдож үнэгүй техникийн зөвлөгөө, үнийн саналыг гаргаж өгнө.