Бидний тухай

Монголын барилгад
нэгдсэн ухаалаг шийдэл

Hunnu Smart нь Fortunet Tronix LLC-ийн брэнд. 2012 оноос угсралтын чиглэлээр, 2024 оноос ухаалаг автоматжуулалтын чиглэлээр — бүхнийг нэг гэрээгээр, нэг хариуцагчтай, 3 жилийн нэгдсэн баталгаатай.

13+
жилийн туршлага
7
шугамын цогц шийдэл
26
инженер, мэргэжилтэн
3
жилийн нэгдсэн баталгаа

Манай түүх

Сүлжээнээс ухаалаг автоматжуулалт хүртэл

Бид Монголын зах зээлд интернэт, сүлжээ, аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж эхэлсэн. 2024 онд Aqara, 2025 онд Akuvox, Akubela брэндүүдийн албан ёсны дистрибьютер болж, цогц интегратор болж өргөжсөн.

2012
Сүлжээ, аюулгүй байдлын чиглэл
Манай хамт олон гадна, дотор интернэт сүлжээний нэвтрүүлэлт, орон сууцны домофон, галын дохиолол, камержуулалт, цахилгаан хангамжын угсралт, суурилуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
2024
Aqara албан ёсны дистрибьютер
Fortunet Tronix LLC нь ухаалаг гэр, орон сууцны автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж, Aqara брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер болж, нийслэлд шоурум байгуулсан.
2025
Akuvox, Akubela — цогц интегратор
Бизнес болон өндөр зэрэглэлийн зах зээлд орон сууцны хотхон, виллад чиглэсэн Akuvox, Akubela дэлхийн шилдэг брэндүүдийн албан ёсны эрхтэй дистрибьютер болж, аливаа төсөлд тохирох техник, технологийн нэгтгэсэн шийдлийг санал болгож ажилладаг болсон.
Алсын хараа

"Хиймэл оюуны эринд Монголын ухаалаг барилгын стандартыг тогтоохыг зорьж байна."

Эрхэм зорилго

"Инженерчлэлийн ухаалаг шийдлийг олон улсын стандартаар, нэг хариуцагчтай, чанарын өндөр түвшинд, нэгдсэн баталгаатайгаар хүргэх."

Үнэт зүйлс

Өөриймсөг сэтгэлгээ

Мэргэшсэн байдал

Хэрэглэгч ба байгаль орчинд ээлтэй

Бидний арга барил

Юугаараа бид ялгардаг вэ?

Цогц интегратор

Цахилгаан, сүлжээ, CCTV, домофон, галын дохиолол, BMS, ухаалаг автоматжуулалт — цогц шийдэл нэг гэрээгээр.

Албан ёсны дистрибьютер

Aqara, Akuvox, Akubela брэндүүдийн Монгол дахь албан ёсны дистрибьютер. Үйлдвэрийн болон нэвтрүүлэлтийн баталгаатай.

3 жилийн нэгдсэн баталгаа

Бүх системүүдийг нэг хариуцагч. Засвар, үйлчилгээг нэн даруй шийдвэрлэнэ.

Ногоон барилгын зөвлөгөө

Ногоон барилгын шийдэл нэвтрүүлж, хамтран ногоон төслийн зэрэглэлд хүрэхэд дэмжлэг үзүүлнэ.

26
мэргэжилтэн, 7 чиглэл
Цахилгаан · Сүлжээ · CCTV · Домофон
Галын дохиолол · BMS · Ухаалаг автомат

Манай баг

Мэргэшсэн инженерүүд, тогтмол сургалт

Манай инженерүүд цахилгаан, сүлжээ, CCTV, домофон, галын дохиолол, BMS, ухаалаг автоматжуулалтын чиглэлээр мэргэшсэн. Бүгд брэндийн албан ёсны сургалт, гэрчилгээтэй.

Тогтмол сургалт, олон улсын брэндийн шинэ технологийг нэвтрүүлэх, байнгын суралцах нь манай багийн үндсэн зарчим.

Манай түншүүд

Дэлхийн шилдэг брэндүүдтэй ажилладаг

Aqara, Akuvox, Akubela — Монгол дахь албан ёсны дистрибьютер. Бусад брэндүүд — баталгаажсан хамтран ажилладаг түнш.

Албан ёсны дистрибьютер

Хамтран ажилладаг брэндүүд

Дараагийн алхам

Монголын анхны Green Building-ийн интегратор

Бид ирэх 3 жилд Монголын барилгын зах зээлд Green Building стандарт-ыг хүртэхэд тусалдаг анхны интегратор болохыг зорьж байна. Эрчим хүчний хэмнэлт, нэгдсэн ухаалаг систем, нэгдсэн баталгаа — ирээдүйн Монголын барилгын стандарт.

Танай төсөл, бидний нэгдсэн шийдэл

24 цагт хариу. Үнэгүй талбайн судалгаа. Үзүүлэн танхим — Aqara, Akuvox, Akubela.